УИХ дахь АН, МАН-ын бүлэг байгуулагдав
УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн парламентын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсгов.

УИХ дахь МАН-ын бүлгийг 62 гишүүнтэйгээр байгуулж, бүлгийг даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг баталлаа. 
Дараа нь Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийг 11 гишүүнтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тус бүлгийн даргаар сонгов. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/

 
17 дугаар зүйл.Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг
1.Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай нам / эвсэл/ бүлэг / цаашид “нам, эвслийн бүлэг” гэх/ байгуулж болно. Нам, эвслийн бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд орно.
Улсын Их Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал эзэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар эвслийн нэг бүлэг байгуулна.
2.Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн хэд хэдэн намыг төлөөлж буй гишүүд нийлж намын нэг бүлэг байгуулж болохгүй. Харин тэдгээр нь аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох бөгөөд хэрэв нам, эвслийн бүлгээс гарах, шилжих бол тухай бүр Улсын Их Хурлын даргад мэдэгдэнэ.
3.Аль нэг нам, эвслийн бүлгийн гишүүн уг нам, эвслийн бүлгийн харьяаллаас татгалзсан тохиолдолд эвслийн бүлгээс албан ёсоор гарч өөр бүлэгт нэгдэн орж болно. Ийнхүү нам, эвслийн бүлгээс албан ёсоор гарах тухайгаа тухайн нам, эвслийн бүлгийн ахлагчид урьдчилан мэдэгдсэн байна.
4.Нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох боловч дангаараа бүлэг байгуулж болохгүй.
5.Нам, эвслийн бүлэг ахлагчаа гишүүдийнхээ дотроос сонгож энэ тухайгаа Улсын Их Хуралд албан ёсоор мэдэгдэнэ.
6.Нам, эвслийн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
7.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн нам, эвслийн бүлгийг бүртгэж, энэ тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр албан ёсоор зарлана. Шинээр нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт эвсэн нэгдвэл, түүнийг тухайн нам, эвслийн бүлгийн ахлагч бүлэгтээ бүртгэн авч, энэ тухай шийдвэр гаргана. Уг шийдвэрийг гишүүний өргөдлийн хамт гишүүний бүрэн эрх нь эхэлснээс хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр албан ёсоор мэдээлнэ.
8.Улсын Их Хуралд суудал бүхий аль нэг нам тарах буюу намууд эвслээ цуцалбал тухайн нам, эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно. Нам тарсан буюу намууд эвслээ цуцалсан тухай шийдвэрийг, энэхүү шийдвэр гарснаас хойш 72 цагийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр, чуулган хуралдаагүй үед энэхүү шийдвэр гарвал ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш 72 цагийн дотор чуулганы хуралдаан дээр тус тус мэдэгдэнэ.
9.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг 2 гишүүнд орон тооны нэг ажилтан байхаар тооцож тогтоосон ажлын албатай байж болно. Ажилтнууд нь тухайн нам, эвслийн бүлгийн ажлын албанд харьяалагдана.
Нам, эвслийн бүлгийн гишүүдийн тоог харгалзан унаа, албан томилолт, бичиг хэргийн зардал, орон тооны ажилтны цалингийн санг Улсын Их Хурлын төсөвт тусгана.
10.Нам, эвслийн бүлэг батлагдсан төсвөө зохих журмын дагуу зарцуулах бөгөөд түүнд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.
11.Нам, эвслийн бүлгийг ажиллах нөхцөлөөр хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна.
12.Аль ч нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй Улсын Их Хурлын гишүүнд Тамгын газрын хавсарган томилсон ажилтан туслалцаа үзүүлнэ.
13.Нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хэсгийн хувьд эрхлэх ажлаа намынхаа төв байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцахгүй.
Хэвлэх
18 дугаар зүйл.Нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг
1.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг дараахь эрх, үүрэгтэй:
1/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үндэслэл, бодлогын талаар тус тусын санал, дүгнэлт гаргах;
2/чуулган, Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг татан оролцуулж, хуралдааны дэгийг чанд сахиулах;
3/чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;
4/Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах;
5/бүлгийн төсвийн гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;
6/Байнгын хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
7/Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, Байнгын хороонд оруулах;
8/чуулганаар хэлэлцэж буй асуудлаар нам, эвслийн бүлгийн байр суурийг боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллуулах.
2.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн бусад эрх, үүргийг Улсын Их Хурал хуулиар тогтоож болно.
3.Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн нам, эвслийг төлөөлж байгаа Улсын Их Хурлын гишүүн дараахь эрх, үүрэгтэй:
1/Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны дэгийг чанд сахих;
2/Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох тухай асуудлаа Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
3/Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, харьяалагдах Байнгын хороонд оруулах.
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.