Хэлж ирэхгүй ч сэргийлж бас болно
Эбола вирус гэж юу вэ
 
Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ. Эбола вирустэй холбоотой нутгийи ардуудын дунд тархсан нэгэн түүх байдаг аж. ...Ямбуку суурингаас хойд зүгт орших нэгэн гол ус, ургамал ан амьтан жигдэрсэн дцваажин мэт гайхамшигтай газар байсныг Европын хүмүүс хөрсөн дороо асар их баялагтайг нь тогтоосноос хойш хоёрхон жилийн дотор цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт аймшштай газар болгож хаясан ажээ.
 
Түүгээр ч зогсохгүй нутгийн онгон дагшин газрууд бүгд баялгийн төлөөх тэмцэлд сүйрч Эбола гол бохирдлоосоо болж улаанаараа эргэн ширгэж эхэлсэн байна. Яг энэ үеэс үхлийн аюул тээсэн сарьсан багваахайнууд асар ихээрээ хүмүүсийн сууринуудаар эргэлдэж байсан гэнэ. Улмаар 1976 онд хөнөөлт өвчин тархах үед вирусыг нь Эбола хэмээн нэрийдэж сарьсан багваахайнаас гаралтайг нь ч тогтоосон байна. Ийм түүх байдаг бөгөөд байгаль дэлхий хүн төрөлхтөнд өгсөн шийтгэл хэмээн Эбола вирусыг нутгийн ардууд ярьдаг гэнэ. Эбола вирус нь цусархаг халууралт өвчин үүсгэгч вирусын нэг төрөл бөгөөд энэхүү халуун орны вирусын эсрэг эмчилгээ болон вакциныг одоогоор анагаах ухаан олоогүй байгаа юм.
 
Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай болон сармагчин бөгөөд тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж. Нэгэнт хүнд халдсан бол хүнээс хүнд хадлдах нь маш амархан, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин гэнэ. Вирусын халдвар авсны дараа халуурах, хоолой болон булчин өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар дотор муухайрч бөөлжис цутган гүйлгэж эхлэх бөгөөд элэг бөөрний үйл ажиллагааг доголдуулж цус алдахад хүргэдэг аюулт өвчин ажээ. Эболагийн вирусээр өвчилсөн хүн маш өндөр халуурч, дотуур болон гадуур цус алдалт зэрэг явагддаг. Энэ өвчин цусны цагаан бөөм болон судас руу дайрдаг байна.

Эболатай ижил вирус тархжээ

Эбола өвчинтэй төстэй вирус Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт дэгдсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Вирусын улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг мэдэгдсэн байна. ДЭМБ-ын төлөөлөгчид энэхүү халдварыг анх Эбола вирус хэмээн мэдэгдэж байсан ч шинжилгээгээр өөр төрлийн вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохоор эрчимтэй ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар энэхүү вирусээс 592 хүн халдвар авчээ. Вирусын халдвар авсан хүний гэдэс болон алгаар нь усархаг зүйл туурдаг байна. Мөн дээрх вирус Эболагаас ялгаатай нь 10-14 хоногийн  дараа халдвар авсан нь тогтоогддог аж. Тиймээс илүү олон хүн энэхүү вирусаар өвчилсөн байх магадлалтай гэнэ.
 
Хэлж ирэхгүй ч сэргийлж бас болно

Эболагийн  цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны арванхоёрдугаар сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдаар тархаж, одоо бүр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу вирусын халдвар тархах магадлал өндөр болоод байңа. ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарлаад байгаа. Цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг эбола өвчнөөс сэргийлэх арга зам бий.
Хамгийн гол нь агаар дуслаар халддаггүй, ой шугуй ихтэй халуун оронд дэгдээд байгаа эл өвчин одоохондоо манай улсад орж ирэхгүй л байх. Учир нь эл өвчнийг тараадаг сарьсан багваахай, сармагчин манай улсад байхгүй болохоор хүнээр л дамжиж орж ирэх магадлалтай. Дээрээс нь манай улс дөрвөн улиралтай, одоохондоо өвөл болж, хүйтэн сэрүүн улирал эхэлж байгаа болохоор хэсэгтээ тайвширч болно. Гэхдээ л хэзээд сэрэмж илүүдэхгүй гэдгийг санах хэрэгтэй биз ээ.
 
Тухайлбал, хилийн дээс алхахдаа ч тэр, энхийг сахиулагчдаа авчрахдаа ч тэр   халдваргүйжүүлэлт, хамгаалалтыг сайн хийх хэрэгтэй. Ер нь ч тэгээд халдвар манай улсад орж ирэхгүй гэх баталгаа бүрэн дүүрэн байхгүй болохоор манай улсын ЭМЯ- аас зөвлөмж гаргасан биз. Ерөнхий тойм мэдээллээс хүргэхэд халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг гэнэ билээ. Гэнэт өндөр халуурч эхлэх бөгөөд бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг щинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ. Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ. Ийм шинж тэмдэг илэрсэн л бол ХӨСҮТ-д хандахыг албаны хүн хэлсэн байсан. Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй, дэлхий нийтээрээ эмчлэх аргыг хайж байгаа учраас сэргийлэх л арга зам үлдэж байгааг дахин нэг сануулья.
 
Тиймээс хилийн дээс алхаж буй зорчигчдод анхааруулахад дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх зэргийг сайтар анхаарах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөхийг мөн сануулж байна.
 
Үүнээс гадна дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д хандахыг зөвлөж байна. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг ч гэсэн сэргийлж бас болно гэдгийг санахад илүүдэх юун.
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.