Долдугаар сард нийт найман нислэг үйлдэнэ
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өчигдөр болсон УОК-ын ээлжит 25-р хурлаар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж долдугаар сарын 15н хүртэл сунгалаа. Шуурхай штабаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтдээ 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулсан байна.  Агаарын замаар 5916 иргэн, авто зам болон явганаар 5588 иргэнийг Монгол улсын хилээр татан авсан аж. Одоогоор нийтдээ 11504 иргэн эх орондоо ирсэн байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Долдугаар сард хийгдэх нислэгүүдийн хувиар гарсан байна. Үүнд:
  • Долдугаар сарын 2-нд БНСУ-Сөүл  /хоёр нислэг/
  • Долдугаар сарын 4-нд Япон-Токио
  • Долдугаар сарын 7-нд БНСУ-Сөүл /хоёр нислэг/
  • Долдугаар сарын 9-нд Турк-Истанбул /транзит/
  • Долдугаар сарын 15-нд БНСУ-Сөүл /транзит/
  • Долдугаар сарын 20-нд БНСУ-Сөүл
  • Долдугаар сарын 21-нд Япон-Токио
  • Долдугаар сарын 26-нд Франкфурт /транзит/ зэрэг нийт найман нислэг үйлдэгдэхээр  боллоо” гэв.
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-07-03 01:34:11
    Тайванаас оюутан ,хүүхэдтэй хүмүүсээ татаач ээ.
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-07-01 18:37:16
    Hangaltgui bn nislegiin toogoo nem. Heden sarin daraa harihii. Chort
    108.162.216.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-01 11:19:11
    Yagaad ANU aas damjin niseh 1 bgaa yum boloo end ih olon hun nitag butsah geed huleej bgaa sh dee ! Eniig bas bodoltsoj boldoggui yum uu?
    162.158.122.81
    Мэдэгдсэн Хариулах