Ховд аймгийн  тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа
Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, Өвчтний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал дунд байна.

Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Батлагдсан тохиолдлын 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүнийг тогтоож, эхний ээлжинд 1-р хавьтлын 96 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийж байна.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-01 04:42:28
    Энэ жил аль аймаг байсан ялгаагүй тарваганы мах битгий идээрэй,эрсдэлтэй
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-01 03:24:45
    ядуугийн ядуу 2 хүүр байжээ.: турж үхэх гэж байсан юм байх даа. сонгуулийн үеэр хоол олдоогүй юм аа даа
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах