ОХУ-д түр оршин сууж буй иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос ОХУ-д оршин сууж буй иргэдээ 2020 оны 7 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор татан авах шийдвэр гаргасан байна.

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд Улаан-Үд хотоос өөрсдөө нийтийн тээвэр юмуу унаа хөлслөн Хиагт боомтод очих бөгөөд хилээр нэвтрэхийнхээ өмнө коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна тусгаарлах байр, тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөрүүдийг хийсэн байх ёстойг анхаарна уу.

Иргэд 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 070 000 төгрөг /автобусны төлбөр 20.000 төгрөг ороод/, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 650000 төгрөг /автобусны төлбөр 20.000 төгрөг ороод/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө үү. Тусгаарлах байрны болон тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу.

Жич: Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой. Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

ЭСЯ-ын зүгээс Та бүхнийг хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.
 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.