Өчигдөр ямар ямар томилгоо хийв
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент өчигдөр анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангаргаа өргөлөө. Үүний дараа шинэ парламент ангийн даргаа сонгож, АН, МАН-ын бүлэг бүлгийн дарга, дэд дарга, УИХ-ын даргаар томилох хүмүүсийн нэрсийг тодорхой болголоо. 
 
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо
 
Анхдугаар чуулганаар хуулийн дагуу Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох санал хураалт явуулах заалттай. Энэ дагуу гишүүдийн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын даргын тамга гардууллаа. 
 
Г.Занданшатар нь эдийн засагч мэргэжилтэй. 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

Мөн парламентад суудалтай улс төрийн намууд Улсын Их Хурлын дэд дарга нараа сонгосон байна. Олонхийн бүлгээс УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайханыг сонгосон бол АН-ын бүлгээс С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаар сонголоо. 

Т.Аюурсайхан гишүүний хувьд өмнөх парламентад  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Чингэлтэй дүүргээс хоёр удаа нэр дэвшин сонгогдсон бөгөөд энэ удаад УИХ-ын дэд даргын алба хашихаар болж байна. Т.Аюурсайхан нь эдийн засагч мэргэжилтэй. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга,  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг албан тушаалуудыг хашж байсан нэгэн юм.

АН-ын бүлгээс сонгогдсон дэд дарга С.Одонтуяа нь мөн л эдийн засагч мэргэжилтэй. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос Баянгол дүүргийн Засаг дарга, энэ удаагийн сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдоод байна. 

Өнөөдрийн чуулганаар УИХ-ын дэд дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Анхдугаар чуулганы өчигдрийн хуралдаан өндөрлөсний дараа УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж дарга, дэд дарга нараа сонгов. 

 УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг дэд даргаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарыг томилохыг дэмжсэн бол  АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонголоо. 

Д. Тогтохсүрэнгийн хувьд өмнөх парламентад бүлгийн дарга хийж байсан туршлагатай. Хуульч мэргэжилтэй. Түүний хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байна.  

Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын нь 2012-2016 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан туршлагатай нэгэн. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-07-01 04:09:51
    Аюурсайханыг овоо шудрага болов уу гэж боддог Оюу толгойн гэрээ, Ми Энхболдыг буулгах, Эрдэнэтийн хувь, Содномдаржаа Чимгээ нарыг Эрүүдэн шүүлтийн хэрэг зэрэг...
  • Бат 2020-07-01 02:00:32
    Занданшатар боловсрол муутай юм бна шүүдээ
  •  2020-07-01 00:44:49
    С.Одонтуяа нь хэрэггүй л байна даа. ялзарсан хүнсний ногоонууд устсан байх ёстой шүү