Дараагийн хотын дарга хэн болох вэ
УИХ-ын 2020 оны сонгуульд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нэр дэвшин ялалт байгуулсан. Иймээс түүний оронд хэн хотын дарга болох вэ? гэх таамаг олон нийтийн дунд өрнөж байна. 

Хамгийн их магадлалтай хүмүүсийн тоонд НИТХ-ын дарга Р.Дагва, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын нэрс яригдаж байна. Тэгвэл тэдний хэн нь дараагийн Засаг даргад тэнцэх вэ? 

Д.Сумъяабазар сайдын ойрын хүн Р.Дагва
 
НИТХ-ын дарга Р.Дагва нь эрхзүйч мэргэжилтэй. 2006 оноос МҮОНРТелевизэд хүний нөөцийн албаны дарга, 2007 оноос НЗДТГ-т Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010 оноос Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын орлогчоор ажиллаж байжээ. Улмаар 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2018 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, 2019 онд НИТХ-ын даргаар томилогдсон. Түүнийг Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын ойрын хүн нь бий. 

Өнөөдрийн байдлаар НИТХ даргаас өөр ямар нэг давхар ажил үүрэг, хувийн компанигүй. Жилийн 89 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 30 гаруй сая төгрөгийн орлого олдог. 330 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 191 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 машинтай, 71 сая төгрөгийн газар 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 16 сая төгрөгтэй хэмээн ХОМ-ээ бөглөсөн байх. Түүний хувьд дээр хэлсэнчлэн Д.Сумъяабазар сайдын татаасаар нэлээд сайн дэвшсэн ч нийслэлийн Засаг дарга болоход туршлага, хурд дутах нэгэн гэж дүгнэх хүн олон бий. Гэнэт л төрийн албанд томилогдож НИТХ-ын дарга болтлоо дэвшсэн түүний нэр ийнхүү хотын дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд ороод байна. 
 

Залуу үеийн төлөөлөл Б.Отгонсүх


Т.Амарсайхан багтаа Б.Отгонсүхийг Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар авсан. Харин одоо тэрбээр хотын дараагийн дарга болох хүнээр яригдаж байна. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Эгийн голын усан цахилгаан станцын төслийг удирдаж байсан. Мөн намын анхан шатнаас нь ажилласан Б.Отгонсүх нь Олон улсын хүний эрхийн хуульч мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд томоохон төслүүдийг гардан хийж гүйцэтгэсэн гээд хийсэн ажлыг нь харахад хотын даргын албыг хариуцлагатай хаших нэгэн.
 
 Түүний хувьд жилдээ 100-300 гаруй сая төгрөгийн орлого олдог. Харин гэр бүлийн гишүүд нь 22 сая төгрөгийн орлоготой, 661 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.

ББСБ-тай хотын орлогч Ж.Батбаясгалан
 
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хотын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэг. Ж.Батбаясгалан нь Эрх зүйч мэргэжилтэй. 2004 оноос улстөрийн болон төрийн алба хашсан нэгэн юм. 

Ж.Батбаясгалангийн хувьд жилээс жилд хөрөнгө орлого нь нэмэгдсээр байгааг ХОМ-ээс харж болно. Жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 200 гаруй сая төгрөгийн орлоготой. Нэг зуслангийн байшин, нэг орон сууцтай. Эдгээр 355 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 55 сая төгрөгийн үнэлгээтэй машинтай, 100 гаруй сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, долоо байршилд газартай ч үнэлээгүй. 60 сая төгрөгийн үнэт эдлэл 175 сая төгрөгийн хадгаламжтай, "Алтан хот" ББСБ-ыг эзэмшдэг. 
 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2020-07-02 00:11:00
    Dagva gysich buh huniig Evtei hen hudulguj chaddag eldevtei hyn dee. Ene boloh biz
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Baldan  2020-07-01 04:39:23
    Otgonsukh mundag zaluu shuu bogino hugtsaand olon niited heregtei zuil mash hiisen tuvshin zaluu
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-01 03:16:12
    Хотын даргыг ард түмэний санал ауулгаар томилдог болий Буянгын Жагаа яаг таарнаа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүхбаатар 2020-07-01 01:55:53
    Ulaanbaatar hot Ediin zasagiin chuluut bvs baiguulj hugjih estoi gej yridag gants hvn dee. Erh medliig ni ugchuhwul vnheer sain hiih baih. 5. Ulaanbaatariin un...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-06-30 21:48:25
    Хот гэдэг том айл олон сахилгагүй хүүхэдтэй тийм учраас тэдэнд "ЖАВТИЙ" хүртээх чадалтай эцэг хэрэгтэй. Ялангуяа Авзагийн Мэндбаяр мэтийн шуналын бузаруудад. ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-06-30 06:10:00
    Ямар аймаар баян хүмүүс бэ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Amartuvshin 2020-06-30 05:32:28
    Ene huniig sn medehgui bsn Tgsen nalaihiin zam,avtobus tseverlegee,2davhar avtobus hurtel oruulj irsen bnlee ih zuil buteehgj uzej bgaa mundag hun shig sanagdsa...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Budune 2020-06-30 05:16:10
    Otgonsuh ged zalu en hun hotiin darga boloosoi huvida ih l idemdgde. Avtobusnii tseverlegee nalaihiin zamiig ynzlsn medeeger l tanisnda
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Maggie 2020-06-30 04:56:12
    Hiij buteej bgaa zaluu uyiin tuluulul B.Otgonsuh boloosoi
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-06-30 04:54:43
    давгаар яахав дээ сул хүн харагдадаг юм
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-06-30 03:40:13
    Ж.Энхбаяр ж.Энхбаяр хотын дарга болоосой
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-06-30 03:38:25
    Hooo J.ENHBAYAR YOSTOI TOHIRNOO DEMINE SHVV ajliig zorigtoi hiih hvn Enhbayar.Dagva Otgonsvh yostoi demii
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • good  2020-06-30 02:51:10
    ali n ch bish ddd, shine hun tavih heregtei,
    162.158.7.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-06-30 02:27:39
    Энэ хүмүүсийн хэн нь ч хотын даргад тохирохгүй хүмүүс байна, Амарсайхан шигээ хүн тавиарай даа Хүрэлсүх сайд минь
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-06-30 02:38:07
      Yag tiiim
      162.158.255.61
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-06-30 01:50:01
    НИХТ сонгууль болцийм уу тэ юу яриад бнаа одоо АН хотод засаглалаа тогтооноо
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2020-06-30 01:41:58
    Ж.Энхбаяр болно.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-06-30 01:38:41
    энэ дарга нар чинь ямар их баян хайрханууд бэ арай ч дээ зарим нэг нь орох оронгүй байхад хэдэн зуун мянгаар үнэллэгдэх орон сууц, үнэт эдлэлтэй байх юм аа
    162.158.7.170
    Мэдэгдсэн Хариулах