.jpg)
2020 оны сонгуулийн үр дүн гарч, СЕХ өнөөдөр гишүүнээр сонгогдсонд тооцсон үнэмлэх гардуулан өглөө. Улмаар сонгуулийн дүн өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ долоо хоногт анхдугаар чуулганыг зарлаж, гишүүд тангарагаа өргөхөөр болж байгаа аж. Анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах, Засгийн газрын гишүүдийг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Өнгөрсөн сарын 25-аас мөрдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулийн дагуу шинэ Засгийн газар бүрдэнэ. Намдаа үнэмлэхүй ялалт авчирсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран нь ойлголжтой. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимд хэн хэн багтах вэ?
Үндсэн хуулиар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран хийж болох зохицуулалттай. Үүнтэй холбоотойгоор олонхын бүлэг Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нарыг “давхар дээлтэй” болгох асуудал яригдаж эхэлсэн сурагтай.
Харин УИХ-ын 2020 оны сонгуульд арын албыг “даасан” УИХ-ын гишүүн М.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан, Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд сайд Г.Ганбаяр нар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багта хүмүүсээс эхний эгнээнд жагсаад байгаа аж.
3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2/Батлан хамгаалахын яам;
3/Гадаад харилцааны яам;
4/Сангийн яам;
5/Хууль зүй, дотоод хэргийн яам;
6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
7/Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;
Чиглэлийн:
7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
11/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
12/Эрчим хүчний яам;
13/Эрүүл мэндийн яам.

О.ОНОН