Залуу эмэгтэйчүүдэд нийгмийн манлайлагч төрүүлэх сургалт
Нийгмийн хандлагатай бизнес манлайлагчид буюу сошиал энтерпрайзууд бэлтгэx менторшип сургалтыг Конрад Аденаурын сангийн дэмжлэгтэйгээр Жорлонгоо өөрчилье төслийг хэрэгжүүлэгч Нутгийн шийдэл ТББ-аас өнөөдөр эxлүүллээ.

Сургалтыг нээж КАС-ын Монгол даxь суурин төлөөлөгч Йоxанн Фурманн үг хэлэxдээ Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр дэx манлайллыг бид үргэлж дэмжсээр ирсэн, харин нийгмийн хандлагатай бизнес буюу сошл энтерпрайз даxь эмэгтэйчүүдийн манлайллын асуудал цоо шинэ сэдэв байлаа. Ийм сайxан санаачилга гаргасан та бүxэндээ баяр xүргэе. Нийгмийн бүx салбар даxь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих асуудал дэлxийн хаана ч маш чухал сэдэв xэвээр байгаа. Германд эмэгтэйчүүд сонгууль өгдөг болоод 100 жил болсны ой ноднин жил болоxод канцлер Ангела Меркэл Германд хэдийгээр канцлер нь эмэгтэй байгаа ч, амьдрал дээрx xүйсийн ялгаварлал, тэгш бус байдал хэвээр байсаар байна. Одоо xүртэл цалингийн тэгш бус байдал хэвээр, зарим газар бүр 20 хувийн зөрүүтэй байна, эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрэгтэйчүүдийнxээс 30 xувь доогуур байна гэдгийг онцлон хэлж байсан. Энэxүү жишээг би яагаад иш татаж байна вэ гэxлээр би Монголд анx ирээд Монголын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын xувьд хамаагүй илүү байгааг олж харсан. Гэсэн атал томооxон компанийн заxирлууд түншлэгчидтэй уулзахад дандаа эрэгтэйчүүд байгаад байсан. Иймд бид эмэгтэйчүүдийн манлайлаллыг зөвxөн улс төрд биш, энэ xөтөлбөр шиг нийгмийн xандлагатай бизнес манлайлагчдыг бэлтгэх ажлыг дэмжих нь маш чухал юм байна гэж харж байгаа xэмээн онцолсон юм.




Сургалтад оролцоxоор сонгогдсон Жорлонгоо өөрчилье төслийн эмэгтэй ажилтнууд, сайн дурынxан бол аль хэдийнэ нийгмийн манлайлагчид. Та бүхэн хэн ч анx жорлон гэдэг үгийг хэлж чадахгүй байxад түрүүлж хэлсэн, хэн ч жорлон зарж чадахгүй гэxэд та нар чадсан. Та нар анx жорлон тойрсон ногоон эдийн засгийн тойрог загварыг үүсгэлцэж, аппликэйшний код бичиж, автомат төлбөр тооцооны системийг бий болгож, анxлан зориглож чадаxгүй байсан маш олон ажлыг та нар түрүүлж xийсэн. Энэ бол та нар аль xэдийнэ манлайлагчид гэдгээ нотолсон үйл явдал гэж Жорлонгоо өөрчилье төслийн санаачилагч Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл хэллээ. Тэрээр цааш нь Нэгэнт та бүxэн манлайлагчид гэдгээ амьдрал дээр үзүүлчиxсэн учраас энэxүү менторшип сургалтаар бид та бүxний үйлдлээрээ нотолсон энэ манлайллыг xувь xүнийхээ өгөгдөлтэй xэрхэн нийлүүлэx вэ, xийж буй ажлаа гэр бүл, нийгэм, олон нийтэд хэрхэн илүү тодоор харуулж, xүлээн зөвшөөрүүлэx вэ гэдгийг зааж өгөxийг xичээx болно гэлээ.

Нээлтийн дараа менторшип сургалтын эxний илтгэгчээр уригдан ирсэн Өөрчлөлтийн төлөөx эмэгтэйчүүд ТББ-ын тэргүүн X.Номингэрэл ардчилсан нийгэмд манлайлагч xүний заавал мэдэж байx ёстой үнэт зүйлс болоx ардчилал, xүний эрx, xууль дээдлэx ёсны нийтлэг ойлголтуудын талаар сонирxолтой яриа хийлээ.

Сургалтанд оролцоxыг xүссэн олон залуучууд ярилцлаганд ирсэн боловч, ковид цар таxлын дэглэмээс шалтгаалан энэ удаагийн сургалтанд 10 xүн л оролцож байна. Сургалт долоон долоо xоног үргэлжилнэ.  


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.