60 тэрбумын схемийн автор нь Т.Доржханд уу?

УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зөв хүн электорат” эвслээс эдийн засагч Т.Доржханд нар хамгийн олон санал авч, парламентад суух эрхээ олж авсан.  

Тэгвэл олон нийтэд тийм ч танил бус эдийн засагч Т.Доржханд гэж хэн бэ? 

Түүний хувьд анх ХҮН намын генсек Т.Доржханд гэдгээрээ танил болсон нэгэн. Гэвч удалгүй  намын даргын намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан гэх зэрэг асуудлуудтай холбогдож байв. Улмаар түүнийг ХҮН-ээс энэ асуудалтай нь холбогдуулан “хөөсөн” байдаг 

Үүний дараа Т.Доржхандыг тухайн үеийн намын дарга Т .Ганболд нь “Т.Доржханд бол 60 тэрбумын автор” хэмээсэн юм. Т.Ганболд “Ам нээвэл...” нэвтрүүлэгт оролцохдоо “Би энэ намд орсны марааш нь намын ЕНБ-ийн дарга Т.Доржханд цочирдмоор юм ярьсан. Доржханд маань ХҮН намын нэр дэвшигчийн жагсаалтыг эрэмбэлж, тэрбум тэрбумаар үнэлж ханш гаргасан юм. Залуус гутарсан. Удирдах зөвлөлийн 70-80 хувь нь эсэргүүцсэн” хэмээн мэдэгдсэн юм. 

Ийнхүү өнгөрсөн дөрвөн жилийн турш олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан 60 тэрбумын скем УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Т.Доржхандаас эхтэй байх магадлал өндөр юм. 

Ийнхүү улстөрийн амьдрал нь ийн тогтворгүй байсан түүний хувьд гэр бүлийн амьдрал  ч тийм дардан биш тухай хэвлэлийн хуудсуудад дурайж байна. Энэ тухай мэдээллийг нь орхиод Т.Доржхандын нэр дэвшихдээ мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.

Т.Доржханд нь жилийн 20 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 156 сая төгрөгийг жилдээ олдог. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин нэг орон сууцтай. Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК-иудаас хувь эзэмшдэг байна. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-06-29 06:26:50
    ХҮН нам нэг юмны бөөрөнд очиж наалдах дуртай юм. Өөрсдийгөө яая гэж байж улирсан баларсан юмнуудтай нийлээд авах саналаа 3 хуваасан. Зоригтой сийрэг биш юм
  •  2020-06-29 02:48:35
    100саяар биеэ үнэлсэн гишүүд 100 тэрбумыг идэхийг хичээнэ. БОД БОД.
  • иргэн 2020-06-28 23:07:24
    ойчсон бөхөд шалтаг мундахгүй гэдгээр өөрөө сонгуульд ялаагүй байж ялсан нэгнээ дэгээддэг тамын тогооны үлгэр гарч эхэллээ. Доржханд сайн. шударга залуу шүү
  • Мэддэг хүн 2020-06-27 05:49:24
    Сонгуулийн дараа гүтгэлэг явуулж байгаа юм уу?
  • Зочин 2020-06-26 20:40:03
    Үнэнч Зөв ажлаарай даа Залуу минь
  • зочин  2020-06-26 09:15:03
    харж байхад их л буруу ярьдаг хүн билээ дээ цагаан эрвээхэй дунд нэг хар эрвээхэй зүгээр дээ
  • дийлдэхээ больчих нь 2020-06-26 08:07:45
    барын зулзгыг бага дээр нь.ядахдаа муухай адилхан юм.сайн харлуул.
  • Зочин 2020-06-26 06:15:12
    Доржхандад УИХ гишүүний үүргээ сайн биёлүүлж,хүчтэй зөв сөрөг хүчин байж УИХ д хүчний тэнцвэрийг хадгалахыг хүсьё!!!
  • зочин 2020-06-26 05:36:10
    Электорат гэж МАНАН-гийн шинэ үе , 90 -ээд оныхон гэж нийгэмд нэршиж буй хөдөлмөрлөх чадамж сул мөнгө олох гэсэн сэтгэхүйтэй ,үеийн ахмад нь,эднийг алгасах хэ...
  • Бат 2020-06-26 04:25:58
    Одоо хаалга гар хүндрэхгүй ажил олох хэцүү ил тод байвал яасан юм вэ
    162.158.7.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зо 2020-06-26 03:25:26
    Үнэнч шудрага ажлаарай даа бурхан харж бгаа худлаа муу аргад орбол чамд гэр бүлд нь нүдэн дээр чинь үзүүлдэг бсон шүү,амьжилт
  • ondor nastan 2020-06-26 02:54:32
    bitgii butge,, zogsoo naadah yumaa.
  • иргэн 2020-06-26 02:34:32
    Доржзодов тэр үед ХҮН намд байсан. Бүгд л адилхан даа.