Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч товлон зарлана
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүнг өнөөдөр СЕХ-оос зарлана. Ингээд СЕХ тогтоол гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст үнэмлэх гардуулж, УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барина. Үүний дараа хуулийн дагуу ямар үйл явц өрнөх талаарх хуулийн заалтуудыг хүргэе. 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ  14 дүгээр зүйл.

Анхдугаар чуулган

14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

14.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөн байна.

14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.

14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus