Б.Нямтайшир гэргий хамтаар хүү Н.Номтойбаярт саналаа өглөө

Өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас өдгөө 6 нэр дэвшигч шоронд хоригдож буй билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаярыг улстөрийн зорилгоор, сонгуульд оролцуулахгүй  байх үүднээс түүнийг санаатайгаар цагдан хорьсон билээ.

Түүнийг хууль бусааар цагдан хоригдсноос хойш түүний аав Б.Нямтайшир гэргий Д.Хулангийн хамтаар хүүгийнхээ сурталчилгааг хийж сонгогчид нь мөрийн хөтөлбөрийг нь танилцуулсан билээ.

Ямартай ч хүүгийнхээ үзэл бодол болон хийхээр төлөвлөсөн ажил болон мөрийн хөтөлбөрийг нь Хан-Уул дүүргийн иргэдэд хангалттай танилцуулж чадсан Б.Нямтайшир болон гэргий Д.Хулан нарт олон ч сонгогч талархаж буйгаа сошиалаар илэрхийлж байв. 

Тэгвэл санал өгөх энэ өдөр МАК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир гуай гэргий болон ач, зээ нарынхаа хамтаар хүү Н.Номтойбаярынхаа төлөө саналаа өгөхөөр Хан-Уул дүүргийн 31 дүгээр хэсгийн санал авах  байранд  ирэх үед   нь дараах зүйлийг асууж тодрууллаа.

Б.Нямтайшир: Маш хүнд нөхцөлд хүүгийнхээ сурталчилгааны ажлыг хийлээ

Та бүхэн бүгд мэдэж байгаа. Монголын Ардчилсан нийгэмд нэр дэвшигч маань өөрийн биеэр сонгуульд оролцох боломж олдсонгүй. Өмнөөс нь  аав нь мөрийнх нь хөтблөрийг танилцуулах олон нийтэд уулзаж ард иргэдийн санал бодлыг сонслоо. Нийтдээ 53 удаагийн уулзалт хийж 10 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Монголд анх удаагаа ийм шударга бус хэцүүхэн өрсөлдөөн боллоо. Би анх удаа ийм сурталчилгааны ажил хийж үзлээ.

Урьд нь бол зүгээр саналаа өгчихөөд явдаг байсан. Эндээс харж байхад  үгүй юм байна. Ялангуяа олон түмний санал өгөөд ялчих магадлалтай хүмүүсийн араас янз бүрийн байдлаар сэтгэл санааны дарамтанд оруулах явуулга их явдаг байна. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хүртэл татан оролцуулдаг юм байна гэдгийг нүдээрээ үзлээ шүү дээ. Ийм нэг шударга бус сонгуулийн сурталчилгаа болж өнгөрлөө. Энэ бүхэн миний сэтгэлийг түгшээсэн асуудал нь гэвэл ер нь бид ардчилалынхаа замаас ухарч ардчилалд маань аюул учирч байгаа юм биш гэсэн  бодол төрсөн. Мэдээж бид гэр бүлийнхээ хүүгийнхээ хүүхдүүдийг аваад саналаа өгөхөөр ирсэн. Н.Номтойбаяр бол ард түмнийхээ дуу хоолой болж ард түмнийхээ төрийнхөө зүтгэж чадах улстөрчийн нэг гэж эцэг эх нь үздэг. Мэдээж хүүгийнхээ төлөө саналаа өгнө. Ийм тулгамдсан энэ цаг үед Монгол Улсаа хөгжүүлж чадах ард түмнийхээ амжиргааг дээшлүүлж чадах боловсролтой, сэтгэлтэй хүмүүст саналаа өгнө дөө. 

Д.Хулан: Миний ард түмнийхээ төлөө ганцаараа зүтгэсэн шүү

Хүндэт сонгогч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Б.Нямтайшир маань бүгдийг нь ярьчихлаа. Гэхдээ би хэдэнхэн  зүйлийг хэлье. Ард түмэнд маань төрийн барилцдаг ганцхан хоног байдаг. Дөрвөн жилд. Энэ өдрөөр бид маш зөв сонголтыг хийх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид энэ 4-н жилд авлигачид, төрөөс төрсөн тэрбумнуудаасаа салах уу эс бөгөөс эд нараасаа салах уу гэдэг сонголт ирээд байна л даа. Ард түмэндээ чин сэтгэлээсээ уриалж  зөв сонголт хийгээрэй. Миний хүү бусад хүмүүстэйгээ адил ижил гараанаас гарсангүй. Гарах нь бүү хэл тэндээ сонгууль дуустал байж байна. Хоёр хоногийн дараа шүүх хурал нь болно. Миний хүү ард түмнийхээ төлөө ганцаараа зүтгэсэн шүү. Одоо ард түмэн маань миний хүүгийн ард зогсох цаг нь болсон гэж болож байна. Та бүхэндээ баярлалаа. Маш их дэмжлэгийг Хан-Уулчуудаасаа авсан шүү. Бүгдээрэнийг нь сайн сайхан яваасай. Ирээдүйдээ итгэлтэй байгаарай. Энэ удаад зөв сонголт хийхгүй бол магадгүй дахин ингэж тэмцэх хүн олдохгүй байх шүү гэж бодож байна. 

www.olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus