С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо
Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлосон байна. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus