Серена Уильямс тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдлээ
Дэлхийн шилдэг тамирчин, теннисийн 23 удаагийн аварга Серена Уильямс энэ оны Теннисийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэрээр энэ жилийн тэмцээнд оролцох болсондоо тун баяртай байгаа ч үзэгч фэнүүдээ санаж байна. Тэдний алга ташилт, дэмжлэг хэцүү тоглолтыг давахад их тусалдаг хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тэмцээн наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 13-ныг хүртэл Нью-Йорк мужид үргэлжлэх бөгөөд цар тахлын улмаас тэмцээнд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа юм байна. Нью-Йорк мужийн захирагч Андрю Комо "Энэ удаагийн тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах бөгөөд тэ гэрээсээ үзэж болно. Би ч тэгэх болно" гэжээ. Түүнийг оролцох болсонд баяртай байгаагаа Теннисийн холбоо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Зуун ымэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus