Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 204 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд  8,5 сая хүн өвчилж, 455 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 125 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлттэй байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Зургадугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 339 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээрээс 336 хүнд коронавирус илрээгүй. Харин үлдсэн гурван хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн хүний 132-т хүрлээ"гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus