Л.Мөнхтүшиг: Долдугаар сарын эхний хагаст таван нислэг үйлдэгдэнэ
УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

Энэ үеэр ГХЯ Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Зургадугаар сард нийт есөн нислэг хийхээр төлөвлөж байгаа.  Энэ цаг мөчид БНСУ-ын Сөүл хотоос бид иргэдээ татан авч байна. Өнөө орой буух онгоцоор 267 иргэн эх орондоо ирэх гэж байна. Өчигдөр Америк, Хойд Америкийн чиглэлийн  тусгай  нислэгийг хөөргөж  258 иргэнээ татсан. Маргааш буюу зургадугаар сарын 19-ны  өдөр Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ. Мөн зургадугаар сарын 20-ны өдрийн орой Зүүн Өмнөд Азид байгаа Монгол иргэдээ татан авах нислэг үйлдэгдэнэ. АНУ-ын Сиэтл хот руу мөн нислэг үйлдэгдэнэ. Энэхүү нислэг нь энэ сарын 24-ний өглөө Улаанбаатарт буух хуваарьтай байгаа. Долдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сарын дунд үе хүртэл үргэлжлүүлэх чигтэй байгаа.  Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч үүнтэй холбогдуулаад ГХЯ долдугаар сарын эхний хагаст татаж авах нислэгийн хуваарийг дөнгөж сая батлууллаа.

Үүнд:
2020.07.02- БНСУ-Сөүл
2020.07.04- Япон-Токио
2020.07.07- БНСУ-Сөүл
2020.07.09-Турк-Истанбул
2020.07.15-БНСУ-Сөүл  чиглэл рүү нийт таван удаагийн тусгай үүргийн нислэг хийгдэхээр болсон.

Харин долдугаар сарын сүүлийн хагаст аль чиглэлд нислэг үйлдэгдэх нь хараахан тодорхой болоогүй байна. Энэ нь өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах талаар хурлын шийдвэр гарсны дараа тодорхой болно. Мөн УОК-ын  24-р хурлаар дахин нэг асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь Хятад улсад байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах юм. ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй оюутан залуусыг мөн адил ойрын хугацаанд авто замаар татаж авах шийдвэр гаргахаар ажиллаж байна” гэв.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus