Бээжингийн эрх баригчид хотыг хэсэгчлэн хаана гэв
Бээжингийн эрх баригчид өчигдөр Фенгтай дүүргийн Синфади хүнсний захад халдварт цар тахал гарсантай холбоотойгоор коронавирусийн халдвар авсан 31 тохиолдол шинээр бүртгэгдсэний дараа энэ хотыг хэсэгчлэн хаах болсноо мэдэгджээ. Мөн эрүүл мэндийн онцгой байдлын түвшинг ахиулж улбар шар түвшинд шилжиж байгаагаа зарласан байна.

Энэ хотын захиргааны орлогч сайд Чен Вей телевизээр хийсэн хурлын үеэр цар тахал халдварлах өндөр болон дунд зэргийн эрсдэлтэй гэж зарласан бзх дүүргийг даруйхан хаана. Түүнээс гадна бүх оршин суугчид нь хөл хорионд орох хэрэгтэй гэж мэдэгджээ. Үүнээс өмнө эрх баригчид Бээжин хотын бүх сургуулийг дахин хаах, таксины үйлчилгээг хязгаарлах, дуудлагын жолоочтой машин зөвхөн хот дотор үйлчлэх болон ойролцоох мужаас ирэх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus