''Оскар'' хоёр сараар хойшиллоо
Коронавирусийн улмаас кино урлагийн хамгийн том наадам болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслол ирэх жилийн хоёрдугаар сард болох байсан ч дөрөвдүгээр сар хүртэл хойшиллоо. Мөн 2021 оны БАФТА кино наадам дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хойшилж байна. 1938 онд Лос Анжелесийн үер болоход, 1968 онд Мартин Лютер Кингийг нас барахад мөн 1981 онд ерөнхийлөгч Роналд Реганы үхлийн улмаас хойшлогдож байсан. Одоогоор шагнал гардуулах ёслол уламжлалт хэв маягаар эсвэл виртуал хэлбэрээр зохиогдох нь тодорхойгүй байна.

Оны сүүлчээр нээлтээ хийх байсан хэд хэдэн киноны ажил зогсонги байдалд орсон учраас зохион байгуулагчид бүтээл авах хугацааг сунгаж байгаагаа мэдэгджээ.

Академийн ерөнхийлөгч Дэвид Рубин "Бүтэн зууны турш кино урлаг хүн төрөлхтөнд хамгийн хэцүү үед урам зориг өгч, баяр баяслыг бэлэглэх хүндтэй үүргийг гүйцэтгэж ирсэн. Гэвч энэ жил бүтээл хүлээн авах хугацааг уртасгаж, ёслолын үйл ажиллагааг хойшлуулсан нь кино уран бүтээлчдэд эхэлсэн ажлаа тайван дуусгах боломжийг өгч байна. Ирэх жилийн "Оскар" болон шинэ музейн нээлт нь кино урлагийн шүтэн бишрэгчдийг нэгтгэсэн түүхэн үйл явдал болно" гэсэн байна. Шагналд нэр дэвшигчдийг 2021 оны гуравдугаар сарын 15-нд зарлах аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
П.Мөнгөнсор
Бусдад түгээх
  • gplus