Хятадуудаас хахууль авсан гэх Ж.Мөнхбат гишүүний найз Х.Оргил-Эрдэнийн хэрэг юу болов

Өнгөрсөн оны төгсгөлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хятад иргэдээс хахууль авсан тухай асуудал дуулиан дэгдээж байв. Тухайн үед буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны орой Х.Оргил-Эрдэнийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хойшлуулшгүйгээр дайчлан баривчилсан боловч цагдан хорих 48 цагийн хугацаа дуусаж түүнийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 23.00 цагт сулласан байдаг. 

 Гэвч удалгүй түүнийг  цагдан хорих, таслан сэргийлэх тухай Нийслэлийн прокурорын санал нь баримтаар нотлогдоогүй хэмээн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн юм. 

Бүр тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” ХХК-ийн ажилтнаас 20,000 юаны авлига авч байгаад баригдсан гэгдэж байсан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих шаардлагагүй гэж шүүх үзсэн. Ингэснээр асуудал намжсан. Энд хамгийн анхаарал татаж буй асуудал бол Хятад иргэд нь хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Х.Оргил-Эрдэнэ асуудлаас мултарсан үйл явц юм.

Тэгвэл дуулианы эзэн Х.Оргил-Эрдэнэ гэж хэн бэ? Х.Оргил-Эрдэнэ чухам яагаад ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргын албыг хаших болов? 

Х.Оргил-Эрдэнэ бол УИХ-ын Ж.Мөнхбатын унаган багын найз. Түүний зам ангид ажиллаж байхад нь яаманд газрын даргаар оруулсан хүн ч Ж.Мөнхбат. Х.Оргил-Эрдэнэ нь ЗТХЯ-ны Зам ашиглалтын хэлтсийн даргаар 2016 оны наймдугаар сарын 29-ны өдөр томилогдсон. Үүнийг яг сарын өмнө Ж.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон юм. Ийнхүү  даргын суудалд суунгуутаа унаган багын найзаа “суга татсан” хэрэг л дээ. Бүр тодруулбал Ж.Мөнхбат нь Х.Оргил-Эрдэнэ найзыгаа Архангайгаас авчирч, яаманд даргын албан “өгсөн” байгаа юм. Харин дараа нь өнөөх найз нь авилга авч ажлаасаа хусагдсан ч ял зэмгүй хоцров. 

Харин Төрийн өндөр дээд албан тушаалд томилогдонгуутаа найз нөхдөө төрийн албан “шахсан” Ж.Мөнхбат Арханхангайд дахин нэр дэвшээд завгүй явна. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus