Б.Энх-Амгалан сайд Дарханы замыг хуулж хаясны
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон албаны хүмүүс өнөөдрөөс яг 1 жилийн өмнө энэ өдөр Дарханы замыг эхлүүлэх ёслолыг хийсэн. Нэг үгээр тус чиглэлийн замыг хуулснаас хойш өнөөдөр 1  жилийн нүүр үзэж байна.  

Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинээр барих ажлын “цанг цохисон”. Төлөвлөгөө ёсоор бол Улаанбаатар-Дархан чиглэлийнхэн өнөөдөр хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий замаар салхи татуулан давхиж байх байв. 

Гэтэл яг жилийн дараа тус чиглэлд зорчино гэдэг иргэдийн хувьд там болж хувираад байна. Замын ажлыг эхлүүлэх сургаар тус чиглэлийн бүх замыг хуулсан. Гэвч ганц ч километр зам тавьж чадсангүй. Үүнийг Б.Энх-Амгалан сайдтай холбогдох албаныхан хийж чадсангүй.

Энэ хооронд иргэд амь нас  эрүүл мэндийн хохирол амссаар байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь сонгуульд нэр дэвшээд түмэн завгүй. Нэг үгээр Б.Энх-Амгалан сайд Дарханы замыг хууль хаясны нэг жилийн ойгоо Говь-Алтайд "тэмдэглэж" байна. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus