Д.Нямхүү : Эдгэрсэн хүний тоо дахин нэгээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус өвчнөөр дэлхийд 8,1 сая хүн халдварлаж, 438 мянган хүн нас барсан байна. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид өдөр бүр дэлхий даяар коронавируст халдварын тохиолдол 100 мянга гаруйгаар нэмэгдэж байгаа аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ болон  Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 413 хүнд шинжилгээ хийснээс бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт батлагдсан тохиодол 197 болсон байна. Үүнээс 109 тохиолдол эдгэрч, эмчлэгдсэн” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus