Цэцэрлэг барих хүч, хөрөнгө мөнгө нь байгаа ч 30 мянган хүүхэд эрхээ эдлэж чадахгүй байна
Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийн зовлонг нимгэлж хөдөлгөөн өрнүүлэхээр болсон тухай “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ын тэргүүн Д.Хуягтбаатар мэдэгдсэн билээ. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Та бүхэн “Сургууль, цэ­цэр­­­лэгийн газраа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэх бол­сон. Нэгэнт газаргүй болчих­сон байхад нэмэр гарах уу?

-Өнөөдөр Улаанбаатар хо­тод ганц ч сургууль, цэцэр­­лэггүй 73 хороо бий. Цэцэр­лэгийн насны 97 мянган хүүх­дээс 32 мянга нь цэцэр­лэгт явж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хүүхэд нь сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай гом­дол эцэг, эхчүүдээс манайд олон арваараа ирэх болсон. Тэдгээр багачуудыг хамгийн багадаа 30 мянган эцэг, эх гэртээ хардаг. Ийм тооны иргэд ажлын байргүй, орло­гогүй байгаа гэсэн үг. Үүнийг нь судлаад үзэхээр хэн нэгэн хүн эрх ашгийнхаа төлөө хоноцын сэтгэлээр хандсанаас ийм байдалд хүргэсэн байдаг. Тиймээс бид энэ тоо баримтад тулгуурлан дуугарахаас ар­гагүйд хүрсэн.

-Эрх мэдэлтнүүдийн шийд­вэр байлгүй. Түүнээс хэн нэгэн иргэн хоноцын сэтгэ­лээр хандахад эрх мэ­дэл нь дутах байлгүй?

-Цэцэрлэг барих ажил­лах хүч, хөрөнгө мөнгө нь байсаар байтал 30 мян­ган хүүхэд цэцэрлэггүй болчи­хоод байгаа юм. Өөрөөр хэл­бэл цэцэрлэг барих газар олдохгүй байна. Үүнийг нь судлаад үзэхээр эрх мэдэлт­нүүд өөрийн эрх ашигт ний­­цүүлж хүүхдийн сурах орчны газраас булаасан үйлд­лүүд гарч ирсэн.

-Тодорхой жишээ, ба­римт­тай байх учиртай шүү дээ?

-М.Энхболд хотын дарга байх үедээ буюу 2001 онд 305 тоот захирамж гаргаж 5800 м.кв газартай байсан 15 дугаар цэцэрлэгийн 2800 м.кв-ыг нь бусдад шил­жүүл­чихсэн байдаг. Уг нь тэрхүү газарт дор хаяж 3-4 цэцэрлэг босох боломжтой байсан. Мөн хотын дарга асан Г.Мөнхбаяр 2010 оны 877 ду­гаар тогтоолоороо БГД-ийн 141 дүгээр цэцэрлэгийн 6421 м.кв газраас 572 м.кв-ыг нийтийн эзэмшилд шилжүүл­чихсэн байдаг. Ийм үйлдэл хийчихсэн хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй өн­гө­­рөх ёстой гэж.
Тэдэнд хариуц­лага тоо­цож байж дараагийн ха­риуц­­лагыг ярих хэрэгтэй. Тий­мээс бид “Сургууль цэцэр­лэгийн газраа аваръя” гэсэн хөдөлгөөнийг санаачилсан. Одоогийн хотын удирдлага, Шударга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газар, сур­гууль, цэцэрлэгийн захир­гаанд хандахаар зэхэж бай­на.

-Тэгвэл сургууль, цэцэр­лэгийн газартай болохын тулд өмнөх дарга нарын шийд­вэрүүдийг цуцална гэсэн үг үү?

-Тийм. Хууль бус шийд­вэр гаргасан дарга нарт хариуцлага тооцож, шийд­вэрийг нь цуцлан, газрыг нь буцаах хэрэгтэй. Энгийн иргэн ажлаа хийж байгаад алдаа гаргахад хариуцлага хүлээдэг. Эрх баригчид ч адилхан байх ёстой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shurenchimeg 2014-05-17 06:03:47
    ene huntei holbogdoh bolomj bn uu holboj ugnuu
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах