Шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаал Тайваньд боллоо
Тайванийн нийслэл Тайпей хотод БНХАУ-аас Хонгконгод хэрэгжүүлэхээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг эсэргүүцсэн болон энэ тусгай засаг захиргааны бие даасан байдлыг дэмжсэн 1000 хүн оролцсон жагсаал болсон байна. Мөн сүүлийн жилүүдэд Бээжин, Хонгконгийн эрх баригч нар ардчиллыг дэмжсэн хөдөлгөөнийг царцааж, хүмүүсийг Хонгконгийг хамгаалахын тулд нийгэмлэг байгуулахад хүргэж байгааг харж байна гэж Синика академийн Тайванийн түүхийн хүрээлэнгийн судлаач Ву Рвей Рэн жагсагчдын өмнө хэлсэн байна.

Түүнээс гадна хүний эрхийг хамгаалагч нар Тайванийн Засгийн газраас Хонгконгод хариу өгөх, ажиллаж чадахын тулд хуулийг шалгахыг хүсчээ. Тайванийн ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Тинг Юн Кунг Хонгконгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд туслахыг хүсч байгаа болон төлөвлөгөөн дээр ажиллаж байна гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus