Энэ сард 2300 орчим иргэнийг татан авна
УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллэхдээ: “Өнөөдрийн байдлаар 10020 хүнийг татан аваад байна. Зургадугаар сард бид нийтдээ найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж байсан. Тэгвэл иргэдийн хүсэлт, нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо их байгаа учир тусгаарлах байрны нөөц боломжыг УОК-ын шуурхай штабаас аль болох нэмэгдүүлэхийг эрэлхийлж зорьсон. Энэ хүрээнд нислэгийн тоог нэмэхээр боллоо. Энэ нь зүүн өмнөд Азид байгаа иргэдийг татаж авах, тусгай үүргийн транзит зорчигч хүлээж авах нислэг юм. Нислэгийг зургадугаар сарын 20-ны өдөр Сөүл хотруу хийхээр албан ёсоор тов гарсан. Ингээд нийтдээ есөн удаагийн нислэгээр зургадугаар сард 2300 орчим иргэнийг татаж авахаар болж байна. Мөн зургадугаар сарын 17-ны өдөр Хойд Америк, Америкийн чиглэлээр ирэх тусгай үүргийн нислэгийн зорчигчдын нэрсийг баталгаажуулсан. Зургадугаар сарын 18-нд Сөүл хотоос ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулж дуусч байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus