Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ
БСШУСЯ-аас ЭЕШ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны долоодугаар сарын 2-5-ны хооронд ЭЕШ-ыг зохион байгуулахаар тов гаргасан байна.Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж.  Өнөөдөр буюу зургадугаар сарын 15-наас эхлээд бүх хүүхдүүдэд бүртгүүлсэн мэйл хаягийнх нь дагуу суудлийнх нь хувиар олгогдож эхэлсэн байна.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх юм байна. Үүнд:
-Бүртгэлийн хуудас
-Суудлын хуваарь
-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг,  тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Ган-Эрдэнэ мэдээллэхдээ: “Энэ жилийн ЭЕШ коронавирусийн нөхцөл байдлаас болоод өмнөх жилүүдээс хэд хэдэн нэмэлт өөрчлөлттэйгээр зохион байгуулагдаж байгаа. Нэгдүгээрт хамгийн гол анхаарах зүйл юу гэвэл өмнө нь улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр зохион байгуулагддаг байсан шалгалт одоо 85 шалгалтын төв дээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Дараагийн нэг ажил нь их дээд сургуулиудтай хамтраад хувиар сонголтыг бүрэн онлайн болгохоор БҮТ-өөс зохион байгуулж байна” гэв.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus