Д.Нямхүү: Коронавирусийн халдвар дахин гурван хүнээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийд 128 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн нас барсан байна.Мөн өвчлөл өмнөх өдрийнхөөс 235, нас баралт 277 хүнээр нэмэгдсэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллэхдээ: “ Зургадугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 241 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  238 хүнд коронавирус илрээгүй. Харин үлдсэн гурван хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Эдгээр нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс юм. Мөн өнөөдөр зургаан хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ” гэв.

Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus