Иран АНУ-тай хэлэлцээр хийхгүй
Тегеран Вашингтонтой хоригдлуудаа харилцан солилцох талаар шууд хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсэнийг Ираны Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Моусави "Швейцарийн Засгийн газар АНУ-ыг төлөөлж хэлэлцээр хийх асуудлыг хариуцаж байгаа" гэв. Иран, АНУ өнгөрсөн долоо хоногт хоригдлуудаа харилцан солилцсоноор Тегераны зүгээс 2018 оноос тагнуул хийсэн хэргээр хоригдож байсан тэнгисийн явган цэрэг Майк Вайтыг суллаж, АНУ-д хоригдож байсан эрдэмтэн Майид Тахериар сольж авчээ.

Харин Аббас Моусави ямар нэгэн хэлбэрээр шууд хэлэлцээр хийхгүй гэж бататган мэдэгдсэн байна. Тэд хоригдлуудаа харилцан солилцсон нь хүмүүнлэгийн чанартай бөгөөд Ираны олон иргэн АНУ-д хууль зөрчсөн, оргон зугтаасан шалтгаанаар хориглож байна гэж ярьжээ. Түүнээс гадна Тегераны Засгийн газар Швейцарийн Засгийн газартай хамтран ажиллаж харилцан хоригдол солилцох хөтөлбөрийг үргэлжлүүлэх байр суурийг  баримталж байгаагаа нотолсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus