Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Коронавирусын халпвараар 7 сая 184 мянган хүн өвчилж, 408 мяган хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр өнгөрсөн ням гарагт 136 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн болохыг онцолсон байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллэхдээ: “Зургадугаар сарын 8-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторт 20, Дархан-Уул аймгийн салбар лабораторт 20 мөн шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, Цэргийн төв эмнэлэгт 15, бусад тусгаарлах байрнуудад үлсэн хүмүүсийг тараан байрлууллаа” гэв.

Б.СУВДАА

 

Бусдад түгээх
  • gplus