''Рио Тинто'' дурсгалт газрыг сүйтгэсэн шалтгаанаа тайлбарлажээ

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг “Рио Тинто” компани өнгөрсөн сард нэн эртний үед хамаарагдах 46 мянган жилийн өмнө  баруун Австралийн уугуул иргэдийн амьдарч байсан хэдэн агуйг сүйтгэснийхээ дараа хариуцлагаа хүлээсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Крис Салисбури  Үндэсний радиод өгсөн ярилцлагадаа “Энэ тал дээр буруу ойлголцсон тохиолдол гарсан” гэж мэдэгджээ. Гэхдээ энэ радиогийн сэтгүүлч,  археологийн түүхэн дурсгалт газрын эзэд агуйнуудыг сүйтгүүлэхийг хүсээгүй гэдгийг компанийнхан мэдэж байсныг мэдэхийг хүсч тавьсан  асуултад хариулаагүй байна. Тэрээр “ Түүхэн дурсгалт газрыг сүйтгэсэнд харамсч байгаагаа илэрхийлснээс гадна эзэдтэй нь харилцаагаа  дахин сэргээхийг хүсч байна” гэв. Гэхдээ  тэд нөхөн төлбөр төлөх  тухай бодож байгаа талаар ярихаас татгалзсан аж.

Уул уурхайн энэ том компани өнгөрсөн сараас Пилбара мужид төмөр олборлох ажлаа өргөжүүлэхийн тулд  тэсэлж дэлбэлэх ажлыг хийсэн байна. Харин  Пуутуу Кунти Куррама болон Пиникура тосгоны уугуул иргэд өнгөрсөн сарын 15-нд тэсэлгээ хийсэн талаар  энэ ажиллагаа болсноос хойш ес хоногийн дараа мэдсэн байна. Ингэснээр энэ үйлдэл нь тэдний сэтгэл санааг сүйтгэж, хохирол учруулсан  гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Крис Салисбури “Рио Тинто” компани  Пууту Кунти Куррамагийн газрын хороотой  энэ түүхэн дурсгалт газрын ирээдүйн талаар ойлголцсон” гэж мэдэгдсэн байна. Мөн хэргийн талаар судалж үзнэ гэж амлажээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт учруулсан хохирлынхоо талаар уучлал гуйсан бөгөөд  “Рио Тинто” компанийн хувьд  Пуутуу Кунти Куррамагийн газрын хороотой тогтоосон харилцаа нь их чухал болохыг онцолсон байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд



 

Бусдад түгээх
  • gplus