Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний 5 сард 194 хэрэг бүртгэгдсэний 164 (84.5%) нь авлигын гэмт хэрэг байна.

Бүртгэгдсэн 164 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 121 (68.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 26 (14.8%) нь хахууль авах, 17 (9.7%) нь хахууль өгөх, 9 (5.1%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 3 (1.7%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу.  https://tinyurl.com/y83waa6r

No photo description available.
 

Бусдад түгээх
  • gplus