Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Коронавируст халдвар дэрхийн 216 улс оронд тархаж 7сая 81 мянган хүн өвчилж, 405 мянган хүн нас барсан байна. Өвчлөл 6 сая гэж байсан бол найман хоногийн дараа гэхэл  саяар нэмэгдлээ. Одоогийн байдлаар 3,4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3,1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээллэхдээ: “2020 оны зургадугаар сарын 7цны өдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон  Дархан-Уул аймгийн салбар лабораторт нийт 46 сорьцонд шинжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Харин үлдсэн нэг хүнээс илэрлээ. Тухайн хүн 38 настай,ОХУ-ын ачаа тээврийн жолооч юм. Ингээд нийт батлагдсан тохиолдол 194 боллоо” гэв.

Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus