Сидней-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр 262 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны 6 дугаар сарын 8-ны 05:40 цагт хөөрлөө.

Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон түлш авах хугацаандаа тус хотод гацсан 29 иргэнийг нэмж авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа Австрали тив рүү үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Уг нислэгтэй холбоотой бүхий л зөвшөөрлийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлсэн ИНЕГ, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ, Австрали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд талархал илэрхийлье.

С.Тулга
 

Бусдад түгээх
  • gplus