Тусгай үүргийн онгоцонд хамрагдсан иргэдийн анхааралд

МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 6 дугаар сарын 6-нд Сиднейд төлөвлөсөн цагаараа бууна.

Харин 6 дугаар сарын 7-ны 19.05 цагт хөөрөх хуваарьтай Сидней-Улаанбаатарын нислэг нь 6 дугаар сарын 8-ны 7.00 цагт болон хойшлогдож буйг МИАТ компаниас дөнгөж сая бидэнд мэдэгдэн зорчигчдод зарлаж өгөхийг хүсэв.

Манай онгоц буцах замдаа Филиппиний Сэбү хотын нисэх буудлаас гадна олон улсын нисэхийн дүрмийн дагуу онцгой тохиолдолд хүлээн авах запас нисэх буудалтай тохирдог юм байна. Индонезийн нэг буудалтай запас буудал гэдгээр тохирсон байсан ч гэнэт 24.00-06.00 цагийн хооронд хүлээн авах боломжгүй боллоо гэж мэдэгдсэн учир манай онгоц Сиднейгээс хоцорч нисэхээр болжээ.

Та бүхэн зөвөөр ойлгон хүлээцтэй хандаарай.

Зорчигчид 6 дугаар сарын 8-ны үүрээр эрт ирж бүртгэлээ хийлгэх болж байна. Битгий хоцроорой.


С.Тулга

 

Бусдад түгээх
  • gplus