Б.Ууганбаяр: Маргааш Австрали улс руу тусгай үүргийн онгоц ниснэ

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаас мэдээлэл хийлээ.  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:  Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1667 байна. Өрхийн ажиглалтад нийт 903 хүн байна. Өнөөдөр 216 хүн гэрийн ажиглалтад шилжинэ.
 Бидэнд алтан боломж олдсон. Юу гэхээр “Оюутолгой” компани Австрали улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ-ын онгоцыг түрээслэхээр болсон. Энэ боломжоор бид Австрали улс дахь иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.  Энэ сарын 6 буюу маргааш 02 цагт МИАТ Австрали улс руу нислэг үйлдэж 8-ны өглөө эх орондоо ирнэ.

Бид гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийн гэрээр орж түүвэр шалгалт хийсэн. Энэ үеэр 11 хүн гэртээ байсангүй, тухайн хүмүүст хуулийн хариуцлага ногдуулах болно. 

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан улс төрийн нам болон нэр дэвшигчдэд холбогдуулан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журам байгаа үүнийг ягштал мөрдөөрэй гэж зөвлөмж хэлье. 

УОК-д маш олон өргөдөл ирж байгаа. Нэг иргэнээс гэхэд 16 өргөдөл ирсэн байна. Өргөдөл бүрийг бид программд оруулдаг. Таны өргөдөл гээгдэхгүй гэдгийг иргэддээ хэлмээр байна. 

 О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus