Д.Нямхүү: Коронавирусийн халдвар дахин таваар нэмэгдлээ
Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагт 6 сая 688 мянган хүн өвчилж, 392 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна. Одоогоор 3 сая хүн эмчлэгдэж байгаа аж.

 АНУ-д зургадугаар сарын 4-ний өдрийн байдлаар 14 мянга гаруй шинэ тохиолдол, 827 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. ХБНБ улсад өчигдөр 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж  нийт халдвар авсан хүний тоо 614900 гаруй болжээ.

Харин манай улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгааг ХӨСҮТ-ийн захирад Д.Нямхүү мэдээлэхдээ: “Өчигдөр буюу зургадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр  лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 715 хүний шинжилгээг хийсэн. Үүнээс 710 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин бусад хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Үүний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын хүнс зөөдөг ачаа тээврийн жолооч юм. Мөн өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн шатлалд шилжлээ” гэв.


Б.СУВДАА
 
Бусдад түгээх
  • gplus