Н.Энхбаяр ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэв
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.06.04-ний өдөр/ Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
 
Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus