Тайланд улсад 150 гаруй иргэн ''гацжээ''
 Тайландад “гацсан” Монгол иргэдийн ар гэрийнхэн ОБЕГ-ын гадаа жагсаж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 150 гаруй монгол иргэн гацаад байгаа юм байна.

Энэ үеэр Тайландад гацсан ард иргэдийн ар гэрийнхэн "Тайландад коронавирусын халдвар харьцангуй гайгүй болж байна.Тиймээс бид яг энэ үеэр иргэдээ татаж аваасай гэсэн үүднээс УОК болон холбогдох албан байгууллагуудад хандах зорилготойгоор энд ирлээ. Тус улс агаарын хилээ нээхтэй зэрэгцэн манай улс хилээ нээх тэр үеэр манай улс хилээ нээгээд ард иргэдээ татаад авчихвал болно. Тэнд байгаа иргэд маань татаж автал нь тэвчээртэй чимээгүй хүлээе гэж шийдээд хүлээж байсан. Гэвч нөхцөл байдал хүндэрч байгаа болохоор энэхүү хүсэлтийг хүлээн авч зөвөөр шийдэж өгнө үү хэмээн бид хүсэж байна” гэв.


Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus