Д.Нямхүү: 21 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн мэдээллээ хийлээ. Коронавирус дэлхийн 216 улс орны нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6 сая 551 мянган хүн өвчилж, 381 мянган нас бараад байна.

Манай улсад халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Энэ сарын 3-ны байдлаар нийт 469 хүнд шинжилгээ хийснээс 468 хүн коронавирусын халдвар илрээгүй. Нэг шинжилгээнээс коронавируст халдвар илэрлээ. Энэ бол өнгөрсөн сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн юм. Давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Эдгээр 21 хүний 9 хүн оюутан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн байна.  Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг хяналтандаа байлгаж байгаа. Бид эрэмбэлэн ангилалтыг маш сайн хийж байна гэж үзэж байна. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээж авахаар бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ.


О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus