Байр, машингүй ч хоёр тэрбумын хадгаламжтай Б.Анандбазар
 

Н.Энхбаярын туслахаас энэ цагийн тэрбумтан болсон нэгэн бол Б.Анандбазар. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардахтайгаа зэрэгцэн “аавын хаалга” татаж, харамсалтайгаар хүүгээ алдсанаас хойш хэсэг нам гүм болсон. Үүнээс өмнө 2003 онд Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн эрүү үүсгэн шалгаж байсан юм. Ер нь түүнтэй холбоотой хар бараан, хууль зөрсөн гэх мэдээллүүдийг гаргавал уртаас урт жагсаалт болсон. Хамгийн сүүлд гэхэд л “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд мөнгө үйлдвэрлэж шатахууны компаниудад хөнгөлөлттэй зээлээс “Сод Монгол групп” гэхэд л 20 тэрбум 480 сая төгрөг зээлсэн байгаа юм. Гэвч энэ зээл эргэн төлөгдөөгүй байх магадлал өндөр юм. 

Тэгвэл өчигдрөөс эхлэн Булган аймагт нэр дэвшиж буй Б.Анандбазарын ХОМ олны анхаарлыг татаж эхлээд байна. Тэрбээр ХОМ-доо байр, машин, газар байхгүй хэмээн мэдүүлсэн  байх. Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш “Сод Монгол” групп 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн байсан түүхтэй. Угаас хөрөнгө орлогоо нуугаад гаршчихсан нэгэн гэсэн үг л лээ.  Есөн компанийн ихэнхийг нь 90-ээс хувь эзэмшдэг, гадаад дах дансандаа хоёр тэрбум 734 сая төгрөгтэй хүн орох орон ойчих аягагүй байна гэж баймааргүй. Угаас түүний ХОМ үнэмшил муутайг илтгэх бас нэг зүйл бол Б.Анандбазар жилийн 336 сая төгрөгийн орлоготой. Үнэт эдлэл нь 250 сая төгрөг гэж байгаа. Ийнхүү хөрөнгөлөг нэр дэвшигчийн "хуурамч" ХОМ олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. 

Үйл явцыг холбогдох албаныхан анхааралдаа авч түүнийг ХОМ-ээ үнэн зөв бөглөсөн эсэхэд хяналт тавих биз ээ. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus