Танилц: Өмнөговьд нэр дэвшигчид

УИХ-ын 2020 оны сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт хур баячуудын тулаан өрнөх нь ээ. АН-аан Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ нарын хөрөнгөтнүүд нэр дэвиж байгаа бол МАН-аас Засаг ноён Н.Наранбаатар, МСНЭ-ийн Х.Мандахбаяр нарын өрсөлдөөн өрнөх нь ээ

Хөрөнгөлөг Засаг ноён асан Б.Бадраа 

2012-2016 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байв. Б.Бадраагийн хувьд, 2012,2016 онуудад УИХ-д нэр дэвшин өвдөг шороодсон намтартай нэгэн.  Засаг даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчилтой томилгоо хийсэн асуудлаар АТГ дуудагдаж байсан нөхөр бол  Б.Бадраа. Тэрбээр Засаг даргаар ажиллаж байгаа хувьдаа хоёр компанитай бэл бэнчин арвинтай Засаг ноёдын тоонд ордог байв. Дөрвөн жилийн дараа түүний орлого мөн л хэд дахин өссөн байна. Өнгөрсөн сард мэдүүлсэн нэр дэвшигчийн ХОМ-ээ жилийн гэр бүлийн хамт 100 гаруй сая төгрөгийн орлоготой, Эрхэм нар ХХК, Говил ХХК, Эрдэнэт хивс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Төвшин наран ХХК, Говийн долгион мэдээллийн төв зэрэг компаниудаас хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна. 

Мөн тэрбээр хадгаламжиндаа 179 сая төгрөгтэй, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 50 сая төгрөгийн хурдан удмын адуу, 805 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, Fordfiesta маркийн 80 сая төгрөгийн машин хөлөглөдөг хэмээн мэдүүлсэн байх юм. Ийнхүү хөрөнгөлөг Засаг ноён асан С.Эрдэнэ даргын тогтоосон дэнчингийн төлбөрийг торох юмгүй шилжүүлж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан байна. 

Тэрбумтан  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гадаад дахь дансандаа 68 сая төгрөг

Жирийн иргэд бид Тавантолгой компаниас 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Харин АН-аас 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ нэг сая 677 мянга 278 ширхэг хувьцаа эзэмшдэг.  Монголдоо толгой баячуудын тоонд ордог ч улсад их хэмжээний татварын өртэй гэгдэж явсан тэрбээр ийнхүү  УИХ-д даагаа нэхэхээр болсон байх юм.  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон 20 компанид оролцоотой.  Гэхдээ тэр ХОМ-тээ тун даруухнаар жилийн нэг тэрбум 589 сая төгрөгийн олдог гэжээ. Мөн жилийн тэрбумын орлоготой мань эр 880 төгрөгийн хоёр орон сууцтай гэх.  Дөрвөн жилийн өмнө 2 тэрбум шахуу төгрөгөөр үнэлгээ бүхий орон сууцтай байсан тэр их л “ядуурч” хөөрхий.  “Ажнай”  Д.Бат-Эрдэнэ 470 төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 890 сая төгрөгөөр үнэлэгдэх 250 адуутай. Үүгээр зогсохгүй. Дөрвөн жилийн өмнө хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй байсан тэрбээр өнөөдөр бараг л 4 тэрбумын үнэт эдлэлтэй. Дотоод дансандаа тэрбум 264 сая төгрөгтэй бол гадаад дансандаа 68 сая төгрөгтэй гэдгээ мэдүүлсэн байх юм. Харин ямар нэг өр зээлгүй. Олон жилийн өмнө яригдаж байсан улсад төлөх их хэмжээний татварын өрөө барагдуулсан эсэх нь тодорхойгүй. Эцгийнхээ нэрээр бус “Ажнай” гэх компаниар овоглодог бийлэгжүү Бат-Эрдэнэ 2016 оны сонгуулиар Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Энхболдод өвдөг шороодсон. 

Нөөц сангийн хөрөнгөөр аялсан Н.Наранбаатар 

Аймгийнхаа нөөц сангаас хөрөнгө гаргаж аялж зугаалсан асуудлаар олонд танигдсан нэгэн бол  Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар. Түүний аяллынхаа зардлыг “Зөгийн үүр” гэх хөтөлбөрөөс гаргах захирамжинд гарын үсэг зурсан нь  олон нийтэд ил болж байв. Ийнхүү улсын мөнгөөр аялж зугаалж гаршсан нэгэн эрхэм 11 дүгээрт  тойрогт МАН-аас нэр дэвших нь ээ. Хувьдаа компанигүй. Сүүлийн гурван жилийн турш хасагддаггүй 112 сая төгрөгийн зээлтэй. 20 гаруй сая төгрөгийн орлоготой ч 60 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гээд сонин содон байдлаар ХОМ-оо мэдүүлсэн байгаа юм. 

Х.Мандахбаяр нэр дэвшинэ

Х. Мандахбаяр нь МСНЭ-ийн Ерөнхийлөгч. Эдийн засагч, Хэрэглээний математикч мэргэжилтэй. "Эрхэт Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан.

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus