Ирэх сард Казакстан, Токио, Энэтхэг, Сөүл, Франкфуртаас иргэдээ татна
 Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн гурван татан авалтаар нийт 740 хүнийг татсан байна. Тус ажиллагаанд маш олон байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 23 цэгт 2051 хүнийг татан авсан байна.

Энэ талаар Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ: Өнөөгийн байдлаар гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтийг 10583 хүн гаргаад байна. Тиймээс дараагийн сард иргэдээ татаж авах иргэдийн тоо, төлөвлөгөөг батлуулсан. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ гаднын улсаас авчирна. Ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд: 6 сарын 10-ны өдөр Казакстан, 6 сарын 11-нд Токио, 6 сарын 15-нд Энэтхэг, 6 сарын 17-нд Сөүл (транзит), 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ. Мөн зургадугаар сарын 25 болон 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна” гэв.

Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus