Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 18 хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
“ Энэ сарын 28-нд 369 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 18 сорьцоос коронавирус илэрлээ. Эдгээр халдвар авсан хүмүүс нь 19-51 насны хүмүүс байгаа бөгөөд 11 оюутнууд байгаа юм. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эмчлэгдсэн 43 хүн байгаа. Одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлэхэд хөнгөн 121 хүн, хүндэвтэр 15 хүн байна. 8-16 насны 5 хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүмүүс ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus