Шүүх яагаад Н.Номтойбаярыг цагдан хорихоор болов
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Энэ шүүх хурал  нь гэм буруугийн бус урьдчилсан хэлэлцүүлэг бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргадаг. Гэтэл Н.Номтойбаяр нарыг цагдан хорих шийдвэр Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр болж түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан шийдвэр олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээн өөрөө фэйсбүүкдээ бичжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus