Төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС-д хувьсах зардлыг нь олгоно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товчоор:

-  Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав.  Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол гаргав.

-  Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын суругуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ. Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрйин бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг,  нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.

-  Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүдийг нийслэл болон дараах 4 аймагт байгуулж, байнгын ажиллагаатай байлгахыг салбарын сайдад үүрэг болгов. Орон нутагт Архангай аймгийн Цахир сумын Солонготын давааны ам, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Таацын голын гүүр, Төв аймгийн Лүн сумын Айрагийн энгэрт тус тус байгуулахаар тотжээ. Нийслэл Улаанбаатарт СХД-ийн 32 дугаар хорооны Эмээлт, мөн дүүргийн 21 дүгээр хорооны Баруунтуруун, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргйин хоёрдугаар хороонд Хадатын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, ХУД-ийн 14-р хороонд Хөндлөн уул орчимд тус тус мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулахаар шийдвэрлэв. Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн орон тоог баталж, цалин үйл ажилалаганы зардлыг 2020 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, цаашид жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.

-  “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг батлав. ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хээлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж  байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Одоогоор энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus