Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-30-ны өдрийг дуустал сунгах тухай УОК-ын шийдвэрийг дэмжиж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Манай улс дотооддоо халдвар тархаагүй ч  өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа учир ийнхүү хөл хорионы дэглэмийг сунгалаа.

С.Тулга
Бусдад түгээх
  • gplus