Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Т.Билэгжаргалд 2 жил 8 сар 10 хоног хорих ял оноожээ.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.27/ 09.00 цагт тус шүүхэд боллоо. Шүүгдэгчид эрүүгийн хуулийн 20.7.1, 11.4.1-д зааснаар 2 жил 8 сар 10 хоног хорих ял онооож,  нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна. 


Сануулахад, жүжигчин Т.Билэгжаргал нь хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2020 оны нэгдүгээр сард баривчлагдсан. Тухайн үед түүний ээжийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus