Танилц: Дорнод аймагт нэр дэвшигчид

УИХ-ын 2020 оны сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшигчдийг танилцуулъя. Энэ удаад тус тойрогт адуучин, ЖДҮ-чин генерал, генерал, багш, судлаач нар дэвших нь ээ. 

Тодруулбал, “Та бидний эвсэл”-ээс “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал, улстөр судлаач, доктор Ч.Өлзийсайхан, АН-аас АПУ-ийн гэгдэх П.Батчимэг,  аймгийн алдарт уяач Ж.Энхболд, МАН-аас УИХ-ын гишүүн Г.Болорчулуун, генерал Ц.Сэргэлэн, МУИС-ийн биологийн багш Ц.Баттулга, Монгол махчин шувуу сангийн тэргүүн Ш.Төгсбаяр нарын хүмүүс нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа оржээ. 
 

 Алдарт уяач Ж.Энхболд 

АН: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболд. Түүний хувьд улстөрд биш уяачдын дунд танил болсон нэгэн. Барилгын инженер мэргэжилтэй, “Чандмань тал” гэх компанитай. Аймгийн алдарт уяач тэрбээр энэ сонгуулиар төрөлх нутгаасаа нэр дэвшихээр ийн  С.Эрдэнэ даргадаа 100 сая төгрөгийн дэнчин болгон өгчээ. 
 

П.Батчимэг ЖДҮХ сангийн зээлтэй холбоотой асуудлаа цэгцэлсэн үү?
 

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг Дорнод аймагт нэр дэвшихээр эрхээ авсан байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү гэдгээрээ олон нийтэд танил. П.Батчимэгийн хувьд Хан-Уул дүүргээс гурван ч удаа сонгогдож НИТХ-ын төлөөлөгч болж байсан. 

Харин энэ удаад Хан-Уулд биш АН-ын даргаар нь багагүй хугацаанд ажилласан гэдгээрээ дөрөөлөн Дорнод аймагт нэр дэвших нь. П.Батчимэгийн хувьд өнгөрсөн жилүүдэд улстөрийн хүрээнд дуулиан дэгдээсэн ЖДҮХ сангаас зээл авагчдыг цувааг үргэлжлүүлсэн нэгэн.  Тодруулбал, П.Батчимэг нар ЖДҮХ сангийн ЖДҮХ сангаас 2017 оны наймдугаар сард "Батган агро” ХХК-д 500 сая төгрөгийн зээл авсан байдаг. Батган транс ХХК нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэх хүмүүсийн нэр дээр хаяглагдсан байдаг. Тэд бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гэсэн үг. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь  П.Батчимэг гэж байгаа. Ийнхүү иргэдэд очих зээлээс авсан бизнесмэн хатагтай нийслэлийн төлөөлөгч П.Батчимэг тэргүүтэн хүртсэн. Харин одоо тэр УИХ-д нэр дэвших эрхээ олж авчээ. 
 

ЖДҮ-чин Г.Болорчулуун дахин нэр дэвшинэ
 

УИХ-ын 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, сонгогдсон нэгэн бол Г.Болорчулуун. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байдаг. 

Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд Х.Болорчулуун ЖДҮХ сангаас зээл авсан асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм. Тэрбээр ЖДҮХ сангаас 950 сая төгрөгийн зээл авсан асуудалд холбогдсон. Эрхэм гишүүний хувьд тойргийнх нь жижиг дунд бизнес эрхэлдэг иргэдэд очих ёстой зээлээс аль хэдийн байр сууриа олсон Дорнод гурил ХХК-ийнхаа нэр дээр авсан ч үүнийгээ байх л ёстой зүйл хэмээн томорсон байдаг.  Намын дарга У.Хүрэлсүхийн хувьд жанжин ЖДҮ-чин гишүүдийн нэр дэвшүүлэхгүй гэх тангаргаасаа няцаж Г.Болорчулуунд нэр дэвших эрх олгосон байгаа юм. 

 

Ц.Сэргэлэн генерал нэр дэвшинэ 

Оны өмнөхөн Хил хамгаалах ерөнхий газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн нэгэн бол генерал Ц.Сэргэлэн. Ц.Сэргэлэн генералын хувьд Ихэр Оюу ХХК, Сэрүүн шим ХХК-тай. 600 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөхтэй, жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой хөрөнгөлөг генериалуудын нэгэн. Саяхнаас түүнийг хятад иргэдтэй хамтран нууцаар газар эзэмшдэг гэх мэдээлэл задарсан. Нэр дэвшигчийн зүгээс уг асуудалд тайлбар өгөөгүй байна. 

О.ОНОН 

 

Бусдад түгээх
  • gplus