Д.Нямхүү:  Шинээр долоон хүнд коронавирусийн халдвар  илэрлээ
 Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Коронавирус дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж  таван  сая 676 хүн өвчилж , 251 мянган хүн нас барсан байна. Одоогоор 2 сая 400 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.

АНУ-д өчигдөр 25 мянга шахам шинэ халдвар бүртгэгдэж, 592 хүн нас барсан байна. Бразил улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 16300 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 391 мянга гаруйд хүрчээ.

Манай улсад халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ:  “Өнөөдөр зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Мөн  өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 248 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 241-д нь коронавирус илрээгүй. Харин  үлдсэн долоо хүнд коронавирус илэрсэн” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus