Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид  Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг ногдуулбал АНУ-ын эсрэг шаардлагатай бүх  арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.

Бээжингийн бодлогыг эсэргүүцдэг энэ арлын сөрөг хүчнийхэн үүнийг нь тусгай захиргааны бүс нутгийн  эрх чөлөөнд хэсэгчлэн халдсан үйлдэл гэж ойлгож хүчтэй эсэргүүцэж энэ арга хэмжээг шүүмжилжээ. Бээжингийн зүгээс  энэ хуулийн гол зорилго урвалт, хорлон сүйтгэх ажиллагаа, үймээн самууныг хориглоход чиглэж байгаа ч Хонгконгийн олон иргэний хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан. Мөн энэ хууль  иргэдийнх нь эрх чөлөөг дордуулах боломж олгоно гэж энэ орнууд айж байна гэж мэдээлжээ.

БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч  Жао Лижиан” АНУ  БНХАУ-ын ашиг сонирхолд  хохирол учруулахыг эрмэлзвэл Бээжин  эсэргүүцэж хариу арга хэмжээ авахаас гадна үндэсний аюулгүй байдлын  хууль тогтоомж нь төвийн эрх баригчдад харьяалагддаг.Энэ ямар ч оронд үнэн зөв байдаг болохыг онцолсон байна.  Мөн АНУ үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой олон хууль боловсруулж БНХАУ-ын дотоод асуудалд оролцож байгааг шүүмжилжээ. Тэрээр “Хонгконг нь БНХАУ-ын Хонгконг, энэ тусгай захиргааны бүс нутгийн дотоодын асуудал нь цэвэр БНХАУ-ын дотоодын асуудал болохы онцлохыг хүсч  байна” гэв. Ямар хууль, хэрхэн батлах,  хэзээ хэрэгжүүлж эхлэх нь манай орны  нэг хэсэг гэж мэдэгджээ. 

Бээжингийн зүгээс нь өнгөрсөн ням гаригт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх  Роберт О Брайен “Цагаан ордон Хонгконгийн  аюулгүй байдлын тухай хуулийг шийдвэрлэвэл  БНХАУ-д  хориг ногдуулна гэж мэдэгдсэний хариуд энэ мэдэгдлийг хийсэн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus