Н.Номтойбаяр бие даан нэр дэвших болзлыг хангажээ

Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 22-ны өдөр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг хүлээн авсан. Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2020 оны  УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болзлыг хангасан тул СЕХ  бие даагчаар бүртгэсэн байна. 

Тэрбээр энэ тухайгаа “Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31.041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа” хэмээн бичжээ.



С.Тулга
Бусдад түгээх
  • gplus